ОХУ-д коронавирусаар халдварласдын тоо хоёр саяас давлаа

ОХУ-д коронавирусаар халдварлагсдын тоо 2 015 608-д хүрсэн тухай “ТАСС” агентлаг мэдээлж байна.

Тус улсад өчигдөр 23 610 хүн шинээр халдвар авсан нь цар тахал эхэлснээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Түүнчлэн урьд өмнө үзэгдээгүй их буюу 463 хүн өчигдрийн дотор нас барсан аж.

ОХУ хоёроос дээш сая хүн коронавирусын халдвар авсан дэлхийн тав дахь улс боллоо. Үүнээс өмнө энэ хязгаарыг АНУ, Энэтхэг, Бразил, Франц давсан билээ.

Б.Төгсөө

 

SHARE