Энэ улирлын хичээлийг цахимаар явуулж дуусгана

УИХ-ын чуулганы хуралдаанаар цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ерөнхий боловсролын 50  сургуулийн дотуур байранд 772 хүүхэд, 71 их, дээд сургуулийн дотуур байранд 12 мянга гаруй оюутан байгаа. Оюутнуудын хоол хүнс, маск, ариутгалын бодистой холбоотой асуудлыг Засгийн газраар шийдвэрлүүлсэн. Сурагчдын нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 19-нөөс эхэлнэ. Оюутнууд нэгдүгээр сарын 5-наас амарч эхэлнэ. Бид ирэх долоо хоногт УОК-ын хуралдаанаар нэгдүгээр улирлын хичээлийг онлайн, телегеер явуулж, оюутан, сурагчдыг амраахаар төлөвлөж байгаа. Сурагчдыг хоёрдугаар сарын 1, оюутнуудыг хоёрдугаар сарын 15 хүртэл амраахаар төлөвлөсөн. Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд оюутнуудыг байрнаас нь гаргах боломжгүй. ЭМЯ-тай хамтран оюутнуудад түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийгээд эхэлсэн. Зарим дотуур байранд халдвар голомтлон тархах эрсдэлтэй гэж үзэж байгаа. Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа арванхоёрдугаар сарын 1-нд дуусвал оюутнуудыг гэр рүү явуулах ажлыг нарийн дэгийн дагуу зохион байгуулахаар төлөвлөж байгаа” гэв.

SHARE