Хүнсний хомсдол үүсэхгүй

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр “Хүнсний хангамж, нөөцийн хувьд хангалттай байгаа. Хүнсний аюулгүй байдал алдагдах үеийн хариу төлөвлөгөөний дагуу бүх нөөцөө бүрдүүлсэн. Тоон мэдээллийг гишүүдэд бичгээр өгсөн байгаа. Нийтэд ил зарлахгүй байгаа нь нөөцлөлийн тоо хэмжээтэй холбоотой хий хомсдол үүсхээс  болгоомжилсон” гэв. 

  • Мах 11 мянга 690 тонн буюу 40 хоног нөөц
  • Гурил, гурилан бүтээгдэхүүн 166 хоног
  • Төрөл бүрийн будаа 57 хоног
  • Хуурай сүү 30 хоног
  • Өндөг богино хугацаанд хадгалдаг хүнс учир 2 хоног
  • Ургамлын тос 22 хоног
  • Төмс 316 хоног
  • Хүнсний ногоо 62 хоног нөөцтэй
  • Элсэн чихэр 60 хоног
  • Давс 33 хоногийн тус тус нөөцтэй байна гэдгийг танилцуулав. 

Цар тахлын хүндрэлийг даваад гарах хэмжээний нөөцийг хангалттай бүрдүүлсэн. Засгийн газар, УОК гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг бүх төрлийн будаа, ургамлын тосыг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд малын тэжээл ургамлын тосны түүхий эдийг импортын гаалийн татвараас чөлөөлөх, дотооддоо бий болсон энэ төрлийн бүтээгдэхүүнийг гааль НӨАТ чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон гэдгийг онцолсон юм.

SHARE