Францын Сенат Уулын Карабахын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлэлцэнэ

Францын парламентын дээд танхим буюу Сенат Уулын Карабахын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх асуудлыг энэ сарын 25-нд хэлэлцэх болсон тухай Бүгднайрамдах намын бүлгийн ахлагч Бруно Ретайо мэдэгджээ.

Тэрээр, “Сенат Уулын Карабах буюу Арцахын бүгд найрамдах улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тогтоол гаргахаар төлөвлөж байна. Гагцхүү Арцахын тусгаар тогтнол л ард иргэдийнх нь эрх чөлөөг Туркийн исламист түрэмгийллээс найдвартай хамгаалж чадна” гэжээ.

Францын Сенатын тогтоолыг гүйцэтгэх засаглал анхааралдаа авдаг ч заавал биелүүлэх үүрэг хүлээдэггүй юм байна.

Б.Төгсөө

SHARE