Үндэстнүүдийн лигийн дөрвөн багийн финалд Итали, Бельги, Франц, Испани шалгарлаа

УЕФА-гийн Үндэстнүүдийн лигийн хэсгийн тоглолтууд өчигдөр өндөрлөлөө.

Европын шилдэг шигшээ багууд багтсан Үндэстнүүдийн лигийн “А” дивизионы дөрвөн хэсэгт Итали, Бельги, Франц, Испани тус бүр тэргүүлж ирэх жилийн зургадугаар сард болох дөрвөн багийн финалд шалгарчээ.

“А” дивизионы нэгдүгээр хэсгийн сүүлийн тоглолтод Италийн шигшээ баг Босни Херцеговиныг талбай дээр нь 2:0-оор буулган авчээ. Хоёрдугаар хэсэгт Бельги Данийг 4:2-оор хожсон ба Бельгийн довтлогч Ромелу Лукаку хоёр гоол оруулсан юм. Харин гуравдугаар хэсэгт Франц Шведийг 4:2-ын харьцаатай итгэлтэй хожсон ба Францын ахмад довтлогч Оливье Жиру дубльдсэн байна.

Тэгвэл дөрөвдүгээр хэсэгт Испани Германыг 6:0-ээр бутниргэн дуулиан тарьжээ. Энэ тоглолтод Испанийн 20 настай залуу од Ферран Торрес хет трик хийсэн юм.

Б.Төгсөө

SHARE