Льюис Хэмилтон “Формула 1”-ийн долоон удаагийн аварга боллоо

“Мерседес” багийн англи тамирчин Льюис Хэмилтон Туркийн Гран при уралдаанд түрүүлснээр энэ улирлын “Формула 1”-ийн аварга боллоо.

Тэрээр “Истанбул Парк” уралдааны замын 58 тойргийг нэг цаг 42 минут 19.313 секундэд туулан түрүүлж, “Рейсинг Пойнт” багийн мексик уралдаанч Серхио Перес хоёрт, “Феррари”-гийн Себастьян Веттел (Герман) гуравт оржээ.

Льюис Хэмилтон ийнхүү дөрвөн жил дараалан дэлхийн аварга болсноос гадна нийт долоо дахь удаагаа аваргалж домогт Михаэл Шумахерийн дээд амжилтыг давтаад байна.

Б.Төгсөө

SHARE