Тавантолгойн нүүрс, төмөр замд эзэн суусан МАН-ын Шинэчлэлийн хороо

МАН-ын Шинэчлэл хөгжлийн хороо гэж бий. Энэ нэрээрээ 2014 оны 5 сарын 1-нд гишүүддээ үйлчлэх ТББ-ыг 8138214 регистрийн дугаартайгаар баталгаажуулан байгуулжээ. МАН-ыг ялагдсан 2012-2016 онд улс төрийг жинхэнэ утгаар нь хийж, томоохон хэмжээний чуулган хүртэл хийж байв.
Энэ гишүүддээ үйлчилдэг байгууллагын Удирдах зөвлөлийг дарга нь Т.Аюурсайхан, гишүүд нь Б.Ганхуяг, Н.Удаанжаргал хоёр юм. Энэ ТББ-ынханд МАН-ын дарга М.Энхболд ч, У.Хүрэлсүх ч ажил албан тушаал өгсөөр ирсэн. Гэхдээ У.Хүрэлсүхийн өнгөн дээр Т.Аюурсайхан нь УИХ-ын дэд дарга, Б.Ганхуяг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал, Н.Удаанжаргал нь “Тавантолгой Төмөр зам” ХХК-ийн захирлаар ажиллаж байна. Б.Ганхуягийн хариуцдаг “Эрдэнэс Тавантолгой”-н орлого ашиг нь төмөр замын бүтээн байгуудалтад зарцуулагддаг. Гэхдээ Н.Удаанжаргалын захирлаар нь ажиллаж буй “Тавантолгой Төмөр зам” ХХК маш нууцын зэрэглэлтэйгээр худалдан авалт хийж, зарцуулалтыг хийдэг.
Ийн МАН-ын Шинэчлэл хөгжлийн хорооны найзууд Тавантолгойн нүүрс, төмөр замд “эзэн” суугаад багагүй хугацааг өнгөрөөж байгаа юм. Мөн тэднийг МОХ /Монголын оюутны холбоо/-ынхон ч гэдэг. Сүүлд Монголоо аваръя гэдэг хөдөлгөөн байгуулж улс төр хийж байв. Тэдэнтэй хамт явдаг байсан Н.Батсүмбэрэл өдгөө Т.Аюурсайханы галыг манаж Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаа бол З.Төмөртөмөө нь Хотын даргын шахмал түлш хариуцсан орлогч болжээ.
Эх сурвалж: news1mn
SHARE