Хакүхо Даваажаргал энэ сарын башёд барилдахгүй болжээ

Ёкозүна Какүрюү Ананд өчигдөр арваннэгдүгээр сарын кюүшюү башёг нурууны гэмтлийн улмаас өнжиж буйгаа зарласан бол өнөөдөр ёкозүна Хакүхо Даваажаргал мөн энэхүү башёд барилдах боломжгүй гэдгээ мэдэгдлээ. Өдгөө 35 настай Хакүхо Даваажаргалын хувьд өнгөрөгч долдугаар сарын башёд баруун өвдгөндөө бэртэл авсан бөгөөд наймдугаар сард хагалгаанд орж есдүгээр сарын башёг өнжөөд байсан юм.Ийнхүү энэ сарын 8-наас 22-ны хооронд Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд явагдах кюүшюү башёд хоёр ёкозүна цолтой аваргууд оролцох боломжгүй боллоо.

SHARE