“Эрдэнэт”-ийн захирал болох Х.Хэрлэнгийн үүд нээгдлээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн шилэн дансны зарим мэдээлэл ил болж Х.Бадамсүрэн захирлыг жигших “аян” өрнөж байна. Энэ нь ирэх долоо хоногоос хэтрэхгүй Х.Бадамсүрэнг чөлөөлөх магадлалтайг хэлж байгаа юм.
Ийм мэдээлэл ч яригдаад эхэллээ. Ингэснээр өдгөө АМГТГ-ын даргаар ажиллаж буй Х.Хэрлэнгийн “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал болох үүдийг нээж буй юм. УИХ-ын 2020 оны сонгуулийн дараахнаас түүнийг уг албан тушаалд очно гэсэн мэдээлэл байсан ч өнөөг хүртэл ажил хэрэг болоогүй байсан юм. Х.Хэрлэн нь 1967 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. 1975-1985 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын ерөнхий боловсролын сургууль, 1985-1991 онд Политехникийн дээд сургууль, 1999-2001 онд МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн.
2009 онд ШУТИС-д магистрын зэрэг хамгаалжээ. Тэрээр 1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч, 2000-2006 онд АМХЭГ-т Кадастрын албаны дарга, 2006-2007 онд Үйлдвэр, худалдааны яаманд Хөнгөн үйлдвэрийн газрын орлогч дарга, 2007-2010 онд “Эйч Ти Эм” ХХК-ийн Захирал, 2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлагын газрын дарга, 2012 оноос “Эйч Ти Эм” ХХК-ийн Захирлын албан тушаалыг хашиж байгаад 2017 оны 12 дугаар сарын 6-нд АМГТГ-ын даргаар томилогджээ.

 

SHARE