Машинтайгаа унаж 1 хүн нас баржээ

 Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн Өлгийн даваа гэдэг газарт өчигдөр 00.25 цагт иргэн Л-ийн жолоодож явсан Зил 131 загварын ачааны автомашинтай 11 иргэн самар түүгээд буцаж явж байгаад 60 метрийн өндөр хавцал руу унажээ.
Ослын улмаас зургаан хүн бэртэж, нэг иргэн нас барсан бол дөрвөн иргэн эсэн мэнд гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын Ерөнхий газрын алба хаагчид, сумын Эрүүл мэндийн төвийн ажилтнууд 46 настай эрэгтэй Б, 38 настай эрэгтэй М, 36 настай эрэгтэй Э, 63 настай эрэгтэй М, 35 настай эрэгтэй Л, 32 настай эрэгтэй Б нарыг сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгч, 36 настай эрэгтэй Г-ийн цогцсыг Төв аймгийн Батсүмбэр сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлж өгсөн аж.
SHARE