“Петровис” группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл таалал төгсжээ

Ж.Оюунгэрэл нь ОХУ-д нефтийн инженер-эдийн засагч мэргэжлээр суралцаж 1979 оноос мэргэжлээрээ улсын байгууллагуудад ажилласан. 1990-1992 онд Нефть импорт хангамжийн нэгтгэлийн ерөнхий захирал, 1992-1996 онд НИК ХХК-д ерөнхий захирлын албыг хашиж, 1996 оноос өнөөдрийг хүртэл “Петровис” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байв. Талийгаачийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.

SHARE