Сургуулиуд “Halloween”-ы баярыг тэмдэглэхгүй

 

“Halloween”-ы баярыг сургуулийн түвшинд зохион байгуулалттайгаар тэмдэглэхгүй байх чиглэлийг 2018 онд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулиудад өгсөн. Энэхүү чиглэл хүчинтэй хэвээр бөгөөд дагаж мөрдөхийг сануулж байна хэмээн БШУЯ-наас мэдээллээ.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4, 5 дугаар зүйлд “Нийтээр тэмдэглэх баярын өдөр” болон “нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр”-ийн нэр, сар өдрийг тус тус хуульчилсан. Халловен буюу сүнсний баяр нь дээрх жагсаалтад тусгагдаагүй болно.

SHARE