Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тамгаа гардаж авлаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралын анхдугаар чуулганаар өчигдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлэхийг дэмжсэн. Тэрбээр 18:30 цагт нийслэлийн Засаг даргын тамга тэмдгээ гардан авлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн ажил нэг өдөр, нэг цаг ч саатаж болохгүй хэмээн үзсэн учир түүнийг батламжилсан болохыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нийслэлийн Засаг даргын тамга тэмдэг, Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх “Алсын хараа 2050” хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичгийн хамт гардуулан өгсөн.
SHARE