НИТХ-ын Тэргүүлэгчээр 11 хүн сонгогдлоо

НИТХ-ын анхдугаар хуралдааны үеэр төлөөлөгчдийн 93.33 хувийн саналаар ИТХ 11 Тэргүүлэгчтэй байхаар сонголоо.  Нийслэлийн ИТХ-ын 11 Тэргүүлэгч:

Ж.Батбаясгалан

Р.Дагва

Ж.Алдаржавхлан

Б.Пүрэвдагва

С.Даваасүрэн

М.Халиунбат

Б.Мөнхбат

Н.Баярчимэг

Д.Энхтуяа

Д.Бадарсан

Д.Гантулга нарыг сонголоо.

Өнөөдрийн хуралдаанаар Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргаар томилох санал хураалтыг ил явуулж, төлөөлөгчдийн 84.44 хувь нь дэмжсэн юм.  Түүнчлэн төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай, Хурлын даргыг сонгох тухай, Тэргүүлэгчдийн тоог тогтоож, бүрэлдэхүүнийг сонгож батлах тухай, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид дэвшүүлэх тухай асуудлуудыг хэлэлцлээ.

SHARE