Нүүрс тээврийн жолооч нарын ажлын байранд цулцанд нэвтэрсэн тоос тодорхойлох хэмжилтийг хийж байна

ХНХЯамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн 14 эрүүл ахуйч Тавантолгой уурхайгаас Гашуун сухайт боомт чиглэлд нүүрс тээвэрлэдэг жолооч нарын ажлын байранд цулцанд нэвтэрдэг тоос, 16 нэр төрлийн хүнд металл, тоосны өртөлтийг тодорхойлох хэмжилтийг 3 дахь өдрөө хийж  байна.

Нүүрс тээвэрлэгч жолооч нар байнгын тоостой орчинд ажиллаж, амьдарч байгаагаас шалтгаалан аажимдаа мэргэжлээс шалтгаалсан уушги тоосжих өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй байдаг.

Тиймээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замаар нүүрс тээвэрлэж буй тээвэрчдийн ажиллаж буй орчин нөхцөлд тоос, хүнд металлын стандарт хэмжээг тодорхойлж, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “ЭРҮҮЛ УУШГИНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА” аяныг зохион байгуулж буй юм.

SHARE