АНУ-ын Конгрессийн гишүүн Уулын Карабахын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг уриалав

АНУ-ын Конгресст Ардчилсан намаас сонгогдсон Грейс Наполитано Уулын Карабахын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг уриалсан тухай “АР” агентлаг уламжилжээ.

Тэрээр уриалга бүхий захидлыг Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелосид (мөн Ардчилсан намын төлөөлөгч) илгээжээ. Грейс Наполитано уриалгадаа, “Эрх чөлөө бол Арцах (хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын бүгд найрамдах улс)-ын устан мөхөхгүй байх цорын ганц боломж нь юм. Иймд би АНУ Арцахын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрөхийг уриалж байна” гэжээ.

Армянуудын оршин суудаг Уулын Карабах ЗХУ-ын үед буюу 1988 оны хоёрдугаар сард Азербайжаны бүрэлдэхүүнээс гарснаас зарласан бөгөөд 1992-1994 оны байлдааны ажиллагааны дараа Азербайжан Уулын Карабах болон түүнийг хүрээлсэн долоон дүүргийг хянах боломжоо алдсан билээ.

Өнгөрсөн сарын 27-нд Азербайжаны зэвсэгт хүчин Уулын Карабах руу давшилж хоёр талаас олон арван хүн амь үргэгдээд байгаа юм.

Б.Төгсөө

SHARE