Францад багшийн толгойг тасдан амь насыг нь хороосон хэргээр долоон хүнийг шүүнэ

Францын Конфлан Сент Онорин хотод энэ сарын 16-нд түүх, газар зүйн багш Самуэл Патигийн толгойг тасдан зэрлэгээр амийг нь хороосон аймшигт хэрэг гарсан билээ. Аллага үйлдсэн радикал лалын шашинтан хэргийн газар ирсэн цагдаа нарыг заналхийлэн буудуулж амь үрэгдсэн юм. Энэ хэрэгтэй холбогдуулан өнөөдөр долоон хүнийг шүүх тухай “AFP” агентлаг уламжиллаа.

Тэдний хоёр нь насанд хүрээгүй бөгөөд Самуэл Патигийн тухай мэдээллийг террорист этгээдэд худалдсан байж болзошгүй аж. Түүнчлэн алуурчны эцэг, радикал лалын шашинтан Абделхаким Сефриуи, зэвсэг худалдан авахад нь алуурчинтай хамт явсан гурван нөхрийг нь шүүх юм байна.

Францын Ерөнхийлөгч энэ хэргийг террорист халдлага гэж мэдэгдсэн юм.

Б.Төгсөө

SHARE