27 хүн гурван сая төгрөгийн азтан боллоо

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр буюу 18-ны ням гарагт болж, гурван хүн таван сая, 27 хүн гурван сая, 290 хүн нэг сая төгрөгийн азтан боллоо.
Харин 30 сая төгрөгийн супер азтан тодорсонгүй. Өнөөдрийн азын сугалааны дугаар 68646333 байв.
Энэ удаагийн тохиролд есдүгээр сарын 01-30-ны хооронд худалдан авалт хийсэн НӨАТ-ын баримтаа өчигдрийн дотор бүртгүүлсэн иргэд оролцож байгаа бөгөөд нийт 32,023,512 баримтыг НӨАТУС-д бүртгүүлжээ. Ингээд
5 сая төгрөгийн азтан 3, 3 сая төгрөгийн азтан 27, 1 сая төгрөгийн азтан 290, 100 мянган төгрөгийн азтан 2890, 30 мянган төгрөгийн азтан 28736 тодорчээ. Нийт 31946 хүн азтан болсны 25828 нь Улаанбаатар хотоос, үүний дараа 734 азтан Дархан-Уул аймгаас тодорсон байна.
SHARE