Цэрэг, цагдаагийн 9232 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны сонгуулийн үед цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 9232 алба хаагч үүрэг гүйцэтгэж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Орон нутгийн сонгуулийн санал хураалт 20:00 цаг хүртэл үргэлжлэн явагдана. Иймээс иргэд сонгогчид та бүхнийг цагдаагийн алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөндөө соёлтой оролцож, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

А.Наран

SHARE