Төв аймагт тогтоол усанд осолдсон иргэдийн цогцсыг олжээ

Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант багийн нутагт байрлах “Цагаан толгой” жоншны уурхайн карьер руу “Приус-20” загварын автомашин унаж, зорчиж явсан хоёр иргэн амиа алдсан байна. Харин малын эрэлд явж байсан гурван хүний нэг нь автомашинаасаа өөрөө гарч амьд үлджээ. Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид сураггүй болсон иргэдийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Ослын тухай дуудлага энэ сарын 12-нд Төв аймгийн Онцгой байдлын албанд ирсэн ба машинаасаа гарч эсэн мэнд үлдсэн иргэн өөрөө холбогдсон байна.

А.Наран

SHARE