Монгол Улс “Саарал жагсаалт”-аас гарах шийдвэр ирэх 7 хоногт гарна

Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны Хяналтын бүлгийн хурал өчигдөр онлайнаар зохион байгуулагдлаа. Хурлаар саяхан ирж ажилласан үнэлгээний багийн гишүүд тайлангаа танилцуулсан байна. Энэ үеэр Үнэлгээний баг Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргах санал асуухад онлайн хуралд оролцож буй 100 гаруй орны төлөөлөгчдөөс нэг нь ч эсэргүүцэлгүй, бүгд дэмжсэн байна. Улмаар Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргах чухал шийдвэрийг 10-р сарын 21-23-нд ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар баталгаажуулах юм.

А.Наран

SHARE