Кристиано Роналдо коронавирусийн халдвар авсан гэв

Португал улсын хөлбөмбөгийн холбооноос өчигдөр Кристиано Роналдог шинэ төрлийн коронавирусийн халдвар авсныг мэдэгджээ. Роналдо өөрөө ч үүнийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд биеийн байдал нь сайн байгаа гэнэ. Ямар нэг шинж тэмдэг илрээгүй бөгөөд өөрийгөө тусгаарлаж байгаа гэв. Кристиано Роналдо өнөөдөр Шведийн шигшээ багийн эсрэг тоглохгүйгээс гадна ирэх Сериэ-А лигийн болон УЕФА Аваргуудын лигийн нээлтийн тоглолтыг өнжих болж байна.

Кристиано Роналдог шинэ коронавирусийн халдвар авсныг мэдсэн Португал улсын хөлбөмбөгийн холбоо шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан бүх тоглогчоо шинэ төрлийн коронавирусийн шинжилгээнд хамруулж, бүгдийнх нь хариу сөрөг гарчээ.

А.Наран

SHARE