Б.Хурцын давж заалдах шатны шүүх хурал хойшиллоо

Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцад Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Тэгвэл өнөөдөр Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Б.Хурц, нарт  холбогдох хэргийн шүүх хурал  10.00 цагт товлогдсон юм.  Гэвч  шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хурал  давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг аравдугаар сарын 28-ы өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулжээ.

А.Наран

SHARE