Лос-Анжелес Лейкерс 17 дахь удаагаа NBA-гийн аварга болов

Лос-Анжелес Лейкерс баг Майами багийг NBA буюу Үндэсний сагсан бөмбөгийн холбооны плей-оффын шийдвэрлэх 6 дахь тоглолтод 106:93 онооны харьцаагаар ялж, 2019/20 оны улирлын аварга болжээ. Лейкерс 4-2 харьцаатай цувралд ялж, 17 дахь удаагаа NBA-гийн аварга болж байна.

Энэ үзүүлэлтээрээ Лейкерс баг Бостон багийн дээд амжилтыг давтжээ. Лейкерс сүүлийн 10 жилд анх удаа шийдвэрлэх тоглолтод тоглосон бөгөөд энэ улирлаас өмнө тус баг 6 жил плей-оффт шалгарч чадаагүй юм.

 

SHARE