Төмс, хүнсний ногооны хураалт өмнөх оны мөн үеэс 19.0-67.4 мянган тонноор өсчээ

Төмс, хүнсний ногооны хураалт өмнөх оны мөн үеэс 19.0-67.4 мянган тонноор буюу 32.0-48.7 хувиар өсчөө. Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд 2020 оны 10 дугаар сарын 1-ний байдлаар 205.9 мянган тонн төмс, 132.5 мянган тонн үр тариа, 78.5 мянган тонн хүнсний ногоо хурааж, 506.5 мянган тонн хадлан, 12.1 мянган тонн гар тэжээл, 0.6 мянган тонн дарш бэлтгэсэн байна.

Хураасан төмс 67.4 (48.7%) мянган тонноор, хүнсний ногоо 19.0 (32.0%) мянган тонноор, үр тариа 8.1 (6.5%) мянган тонноор өмнөх оны мөн үеэс тус тус өсөж, харин бэлтгэсэн хадлан 274.8 (35.2%) мянган тонноор, бэлтгэсэн гар тэжээл 8.8 (42.0%) мянган тонноор, бэлтгэсэн дарш 0.3 (37.3%) мянган тонноор өмнөх оны мөн үеэс тус тус буурсан байна.

Дархан-Уул, Дорнод, Төв, Булган, Сэлэнгэ аймгуудад нийт үр тарианы 6.5-47.9 хувийг, Дархан-Уул, Ховд, Сэлэнгэ, Төв аймгуудад нийт төмсний 3.1-67.8 хувийг, Төв, Ховд, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад хүнсний ногооны 12.5-30.1 хувийг тус тус хураасан гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

А.Наран

SHARE