Уулын Карабахт сэтгүүлчдийг буудан шархдуулжээ

Армени, Азербайжаны зэвсэгт хүчний хооронд байлдааны ажиллагаа өрнөж буй Уулын Карабахын Шуши хотод ОХУ-ын сэтгүүлчдийг буудан шархдуулсан тухай “ТАСС” агентлаг мэдээлж байна.

Арменийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Анна Нагдаляны мэдэгдсэнээр, Азербайжаны зэвсэгт хүчин Уулын Карабахт үйлдэж буй цэргийн гэмт хэргээ олон улсын хамтын нийгэмлэгийн хүртээл болгоход саад учруулах үүднээс сэтгүүлчид рүү зориуд халдсан гэжээ.

Уулын Карабахт ОХУ-ын хоёр сэтгүүлч дунд зэргийн, нэг сэтгүүлч хүнд шархдсан байна.

Армени, Азербайжаны газар нутгийн маргаантай Уулын Карабахт есдүгээр сарын 27-нд байлдааны ажиллагаа эхэлсэн билээ.

Б.Төгсөө        

 

SHARE