АНУ-ын яруу найрагч эмэгтэй Нобелийн утга зохиолын шагнал хүртжээ

Нобелийн утга зохиолын шагналын эзнээр АНУ-ын 77 настай яруу найрагч эмэгтэй Луиз Глюк тодорсон тухай “АР” агентлаг уламжиллаа.

Луиз Глюк Австри-Унгараас АНУ-д цагаачлан ирсэн еврей гэр бүлд Нью Йорк хотноо 1943 оны дөрөвдүгээр сарын 22-нд төрсөн ажээ. Өдгөө Массачусетс мужийн Кебрижэд амьдарч буй тэрээр Америкийн философийн нийгэмлэгийн гишүүн, Америкийн яруу найрагчдын академийн канцлер, Йелийн их сургуулийн адьюнкт-профессор юм байна.

Лиуз Глюк “Ахиллын ялалт”, “Амьдралын долоон нас”, “Хөдөөний амьдрал”, “Зэрлэг цахилдаг“ зэрэг яруу найргийн олон номоороо алдаршжээ. Тэрээр “Зэрлэг цахилдаг” номоороо Пулицерийн шагнал хүртсэн билээ.

Б.Төгсөө

 

SHARE