ICT форум-2020 болов

Монгол Улсын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжлийн бодлого, стратегийг хэлэлцдэг төр, хувийн хэвшлийн хамтарсан “Цахим үндэстэн” форум өнөөдөр боллоо.  Монгол Улс 2019 оны байдлаар дижитал өрсөлдөх чадварын индексээр 63 улсаас 62-т, 2020 оны Цахим засгийн хөгжлийн индексээр 193 улсаас 92 дугаар байрт тус тус жагссан байна.

Форумаар “Салбар хоорондын уялдаа холбоог хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг болсон бөгөөд холбогдох хүмүүс цахим шилжилтийг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэхэд төрийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллах нь чухал хэмээн тодорхойлсон юм. Төрийн албаны хүнд суртлыг арилгах хамгийн оновчтой шийдэл нь цахим шилжилт бөгөөд Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө төрийн бүх үйлчилгээг цахимжуулах асуудлыг тусгасан байна. Энэ хүрээнд цахим шилжилтийн эхний алхам болгож, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар E-Mongolia нэгдсэн платформыг  нэвтрүүлээд буй. Ингэснээр төрийн 181 үйлчилгээг иргэд цахимаар авах боломж бүрджээ.

SHARE