Бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн сорил авч эхлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 53 дугаар зарилгаар хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг улс орон даяар жил бүрийн дөрөв дүгээр сард авах ажлыг зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Иймд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их дээд сургуулийн оюутан, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, сурагчид, аж ахуй нэгж, байгууллагын ажилтан, албан хаагч зэрэг 7-64 насны 1000 гаруй иргэнээс хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг авч эхлээд байна.

Иргэн та “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн  түвшин тогтоох сорил”-д хамрагдсанаар хувь хүн, гэр бүл, хамт олон, өөрийн бие бялдар, эрүүл мэндээ хянах,өвчлөлөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм. Иймээс иргэн бүр сорилдоо идэвхитэй хамрагдахыг дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос  уриалав. Дашрамд мэдээлэхэд, сорилыг ирэх тавдугаар сарын 31 хүртэл авна хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

SHARE