Ирэх 7 хоногт Apple шинэ утсаа танилцуулахаар болжээ

Apple компани энэ оны шинэ iPhone загвараа танилцуулах өдрийг зарлажээ. Сонирхогчид iPhone 12 гэж албан бусаар нэрлэж буй энэ бүтээгдэхүүнийг аравдугаар сарын 13-ны өдөр буюу ирэх мягмар гарагт танилцуулахаар болсон байна.

Шинэ загварын iPhone-ийг өндөр хурдны 5G сүлжээнд нийцтэй ажилладаг, iPad Pro төхөөрөмжтэй адил дөрвөлжилсөн хүрээ бүхий хийцтэй, бүх хувилбар нь OLED технологийн дэлгэцтэй гарна гэсэн хүлээлт үүсээд байгаа. Танилцуулгыг онлайнаар хийхээр болжээ. Энэ удаа Apple анх удаа чих бүрэн халхлах хэмжээтэй утасгүй чихэвч танилцуулж магадгүй ажээ. Мөн 5.4 инчээс 6.7 инч хүртэл хэмжээтэй дөрвөн хувилбар iPhone танилцуулна гэсэн таамаг мэргэжилтнүүдийн дунд яригдаж байгаа. 6.7 инч нь iPhone-ий өмнө нь байгаагүй хамгийн том хэмжээ юм. Мөн энэ удаагийн iPhone-ий шинэчлэлт нь 10 жилд нэг удаа тохиох том өөрчлөлт болно гэж зарим судлаачид таамаглажээ.

SHARE