Монгол Улс саарал жагсаалтаас гарчээ

ФАТФ-ын саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан тухай Гадаад харилцааны сайн Н.Энхтайван мэдэгдэв. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван “Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар энэ 10 дугаар сарын 6-нд гаргав” гэжээ.

ФАТФ-ын газар дээрх хяналт, шалгалтыг хийхээр АНУ, ИБУИНХУ, ОХУ, БНХАУ-ын төлөөлөл бүхий шинжээчдийн баг өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад ирээд буцсан. Харин ФАТФ-ын бусад гишүүн улсын төлөөлөгчид уг газар дээрх хяналт, шалгалтад цахимаар оролцсон юм. Уг шалгалтаар ФАТФ-ын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас ийнхүү гаргах шийдвэр гаргасан байна.

 Эх сурвалж: Гадаад харилцааны яам

SHARE