Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгуулав

 

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор дархан цаазат Богд хаан ууланд “Бид ажиллана ч, аялна ч” сэдэвт өдөрлөгийг зохион явууллаа.

Иргэдийн олноор зорчдог Төр хурхын ам, Цэцээ гүн, Манзуширын аяллын маршрутын дагуу иргэдэд зөвлөгөө өгч, сурталчилгааны материал тарааж, Галын аюулгүй байдлын тухай, Ойн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуулиудыг сурталчлан ажиллав.

Мөн ой, хээрийн түймэр гарсан үед Богд хаан уулын дархан цаазат хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчидтай хэрхэн хамтран ажиллах, урьдчилан сэргийлэх ажлын чанар, үр нөлөөг хэрхэн дээшлүүлэх тал дээр харилцан ярилцлага зохион байгуулав.

Түүнчлэн Төр хурхын аманд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт шалгалт зохион байгуулж ажилласны зэрэгцээ хэлтсийн хамт олон эрүүл агаарт явган аялал зохион байгуулав.

Цаашид ч бусад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагуудтай хамтран энэхүү арга хэмжээг улам боловсронгуй үр өгөөжтэй, тогтмол зохион явуулж байхаар төлөвлөөд байна гэж НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

 

SHARE