Бээжин хот жолоочгүй автобустай болно

Бээжин хотын захиргаа 2022 оноос жолоочгүй автобус замын хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөжээ. Бээжингийн Нийтийн тээврийн корпораци, “Mobileye” компанийн хамтарсан мэдэгдэлд дурдсанаар хотын анхны жолоочгүй автобуснууд өндөр технологийн аж үйлдвэрийн паркууд болон жуулчдын хамгийн их зорчдог газруудаар явах гэнэ.

Бээжингийн Нийтийн тээврийн корпораци дэлхийн хамгийн том нийтийн тээврийн газрын нэг бөгөөд нийт 1221 чиглэлд 26363 автобусаар иргэдэд үйлчилдэг байна. Харин “Mobileye” нь Израильд төвтэй технологийн компани аж. Тус компани Хятадын “Baidu” компанитай мөн жолоочгүй автомашин хөгжүүлэх төсөлд хамтран ажилладаг гэнэ.

SHARE