Дуучин С.Жавхлан сонгуулийн дараагийн өдөр тоглолтоо хийнэ

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан энэ сарын 16-ны баасан гарагт 19:00 цагаас “Монголоороо байгаасай” тоглолтоо Бөхийн өргөөнд  хийхээр болжээ. Тэрээр есдүгээр сарын 26-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийхээр төлөвлөж байсан ч цаг агаарын таагүй байдал, өндөр настнуудын тав тухыг бодолцон ийнхүү тоглолтоо хойшлуулсан гэнэ. Тоглолтын тасалбар 20,000 төгрөгийн үнэтэй байх бөгөөд 1900-1950 утсаар захиалан үнэгүй хүргүүлэх боломжтой юм байна.

SHARE