“Prius”-ийн шинэ загвар 2022 онд худалдаанд гарна

2017 онд “Prius” машины шинэ загварыг туршиж эхэлсэн талаар “Toyota” компаниас мэдээлэл гаргасан билээ. Тэгвэл туршилтад орсон уг загвар ирэх 2022 онд худалдаанд гарахаар болжээ. Шинэ загварын гол онцлог нь нарны зайн хураагуур гэнэ. Энэ нь хорт утаа ялгаралтыг улам бүр багасгах давуу талтай ажээ.

“Toyota” компанийн үйлдвэрлэгчид NEDO болон “Sharp” брэндтэй хамтран машины дээвэр, хамар, арын шилэн дээр нарны зайн хураагуур байршуулсан байна. Дээвэр дээр том нарны зайн хураагуур хийснээр машин зогсоол дээр цэнэглэгдээд зогсохгүй, хөдөлгөөний явцад ч цэнэг хураах боломжтойгоороо давууталтай байгаа аж. Шинэ загварын “Prius”машины үнэ 25,000-29,000 доллар байх бөгөөд хэдийнэ хэрэглэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа гэнэ.

А.Наран

SHARE