Нарны тос тогтмол түрхэх нь арьс эмзэгшихээс сэргийлдэг

Ихэнх хүмүүс нарны тосыг зөвхөн зуны улиралд л түрхэх ёстой гэж буруу ойлгодог. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд арьс хэт мэдрэмтгий болдог. Та анзаарвал хэт хүйтэн газраас халуун газар руу ороход нүүр улайдаг шүү дээ.

Энэ нь та арьсаа эмзэглүүлчихсэн гэсэн үг. Тэгэхээр та арьсаа цочроож эмзэглүүлэхгүйн тулд кремнийхээ доор нарны тос заавал түрхэх ёстой гэнэ. Энэ нь мөн хүйтэн агаараас хамгаалдаг гэдгийг мэргэжилтнүүд зөвлөсөөр байгаа. Хэт хүйтрэх үед арьсанд цочрол өгч хуурайшдаг учир та маск тавьж арьсаа хамгаалаарай.

Гэхдээ арьсаа арчилж байна гээд өдөр болгон маск тавьж, гуужуулж болохгүй. Долоо хоногт хоёр л удаа маск тавьж, гуужуулахад хангалттай гэнэ. Мөн та арьсаа байнга цэвэрлэдэг байх шаардлагатай аж. Өдөр болгон залхууралгүй угааж, тэжээлийн тос түрхэж заншаарай. Мэдээж гараа давхар арчлах нь зайлшгүй. Зөвхөн чийгшүүлэгч тос түрхээд зогсохгүй нүүрээ яаж арчилж байгаа шиг гараа арчлах ёстой. Сүү, зөөлрүүлсэн усаар нүүр, гараа угаах нь хамгийн хялбар бөгөөд сайн нөлөөтэй арчилгаа болдог байна.

А.Наран

SHARE