Монголын хүчтэн шалгаруулах “Мөнххада стронг мэн” тэмцээн маргааш болно

Монголын пауэрлифтийн нэгдсэн холбоо “Мөнххада” ХХК-тай хамтран Монголын хүчтэн шалгаруулах сонирхолтой тэмцээнийг Яармаг дахь “Мөнххада Тоёота”-гийн талбайд маргааш анх удаа зохион байгуулах ажээ.

Тус тэмцээнд Монголын пауэрлифтингийн шилдэг арван тамирчин гурван төрөлд өрсөлдөх юм байна. Тамирчид эхлээд 200 литр тос бүхий торхыг газраас татан тавцан дээр байрлуулж, улмаар 20 литр тос бүхий арван торхыг тавцан дээр байрлуулж буцээж буулгана. Дараа нь “Ланд Круйзер 200” автомашиныг ачсан том оврын тээврийн хэрэгслийг чирэн уралдах ажээ.

Тэмцээний ялагчийг гурван төрлийн нийлбэр дүнгээр тодруулах юм.

Б.Төгсөө   

SHARE