ОХУ-ын Төрийн думын гишүүн коронавирусын улмаас нас баржээ

ОХУ-ын Төрийн думын Санхүүгийн зах зээлийн хорооны дэд дарга Ваха Агаев коронавирусын улмаас нас барсан тухай “ТАСС” агентлаг уламжиллаа.

Тэрээр Оросын коммунист намын гишүүн байжээ. Тус намын тэргүүн Геннадий Зюганов мэдэгдэл хийхдээ, “Ваха Агаев Орос гүрэн болон Чеченийн ард түмний шилдэг хүмүүсийн нэг байлаа. Рамзан Кадыров болон Чеченийн нийт ард түмэн, талийгаачийн төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.

Ваха Агаев коронавирусын халдвар авсныхаа дараа хэд хэдэн хүнд хагалгаанд орсон бөгөөд 67 насандаа өөд болжээ.

Б.Төгсөө

SHARE