Жон Ленноны алуурчин Йоко Оногоос уучлал гуйжээ

1980 онд Английн “The Beatles” хамтлагийн Жон Ленноны амийг хөнөөсөн Марк Чепмен гэмт хэрэг үйлдсэнээсээ хойш 40 жилийн дараа анх удаа домогт дуучны бэлэвсэн эхнэр Йоко Оногоос уучлал гуйсан тухай “АВС” телевиз мэдээлжээ.

Тэрээр, “Би Жон Ленноны нэр алдар, эд хөрөнгөнд атаархсандаа түүнийг буудаж хороосон. Мөн энэ үйлдлээрээ дэлхий даяар алдаршихыг хүссэн юм. Хувиа хичээсэн өөдгүй үйлдэл хийснээ ухамсарлан гэмшсээр байна. Йоко Онод маш их уй гашуу авчирсадаа харуусч энэ тухай үргэлж боддог” гэжээ.

1980 оны арванхоёрдугаар сарын 8-нд Жон Чепмен Жон Ленноныг эхнэр Йоко Оногийн хамт Нью Йорк дахь гэртээ харьж явах замд нь отон дуучны нуруу руу таван удаа буудаж амь насыг нь бүрэлгэсэн билээ. Түүнд бүх насаар нь хорих ял оноосон юм.

Б.Төгсөө

SHARE