Оросын хоккейн багийн 30 тоглогч коронавирусаар халдварлажээ

ОХУ-ын КХЛ буюу Тивийн хоккейн лигийн “Локомотив” багийн 30 тоглогчоос коронавирус илэрсэн тухай “РИА Новости” агентлаг уламжиллаа.

Ярославль хотын тус баг бүрэн бүрэлдэхүүнээрээ карантинд орж, өрсөлдөгч багийнханд халдвар тарааж болзошгүй тул КХЛ-ийн ойрын хэдэн тоглолтод оролцохгүй ажээ. “Локомотив” Хятадын “Кунлун”-тэй хийх тоглолтод гараагүй тул техникийн хожигдол хүлээхэд хүрчээ.

Уг нь Ярославлийн “Локомотив” КХЛ-ийн Баруун конференцид таван тоглолтод найман оноо аван тавд жагсч байсан аж.

Б.Төгсөө  

SHARE