ДЭМБ-ын тэргүүн коронавирустай үр дүнтэй тэмцэж буй Монгол, Уругвай, Маврикий зэрэг орныг онцолжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус Женев хотноо хэвлэлийн бага хурал хийхдээ, коронавирусын цар тахал сүүлчийнх биш тул хүн төрөлхтөн шинэ цар тахалд урьдчилан бэлдэх хэрэгтэй гэж мэдэгджээ.

Тэрээр, “Коронавирусын цар тахал сүүлчийнх биш гэдгийг хүн төрөлхтний түүх бэлхнээ харуулдаг. Иймд дараагийн цар тахал нүүрлэхэд дэлхий нийт энэ удаагийнхаас илүү бэлтгэлтэй байх шаардлагатай.

COVID-19-ийн цар тахал бид бүхэнд том сургамж болж боллоо. Эрүүл мэндийн тогтолцоо нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлын үндэс нь болж байна. Ийм ч учраас би олон нийтийн эрүүл мэндийн салбарт илүү хөрөнгө оруулахыг улс орон бүрт уриалж байна.

Энэ тал дээр Тайландын гаргаж буй хүчин чармайлт эерэг үлгэр дуурайллын нэг билээ. Итали хүнд нөхцөл байдалд шийдэмгий арга хэмжээ аван коронавирусын тархалтыг хяналтдаа авч чадсаныг тэмдэглэх нь зүйтэй. Мөн Монгол, Уругвай, Маврикий зэрэг улс орнууд коронавирустай үр дүнтэй тэмцэж буйг онцлон тэмдэглэе” гэжээ.

Б.Төгсөө

 

SHARE