ОХУ-д коронавирусаар өвчлөгсдийн тоо нэг саяас давав

ОХУ-д өчигдрийн дотор 4729 хүн коронавирусаар халдварлаж, нийт халдвар авсан хүний тоо 1 000 048-д хүрсэн тухай “ТАСС” агентлаг мэдээлж байна. Ингэснээр тус улс АНУ, Бразил, Энэтхэгийн дараа нэг саяас дээш хүн коронавирусаар халдварласан дэлхийн дөрөвдэх орон болжээ.

ОХУ-ын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Н.Ф.Гамалейн нэрэмжит халдвар судлал, микробиологийн үндэсний судалгааны төвийн захирал Александр Гинцбург мэдэгдэхдээ, тус төвд боловсруулсан коронавирусаас сэргийлэх “Спутник V” вакциныг хүсэлт гаргасан хүмүүст тарьж эхэлсэн гэжээ. Москвад сайн дурын вакцинжуулалт энэ сарын 5-нд эхлэх юм байна.

“Спутник V” нь өнгөрсөн наймдугаар сарын 11-нд ОХУ-д албан ёсоор бүртгэгдэн коронавирусын эсрэг дэлхийн анхны вакцин болсон юм.

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

SHARE