Д.АМАРБАЯСГАЛАНГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

 21 аймгаар тойрон ард иргэдтэй хийж байгаа энэхүү уулзалтыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ахлан ажлын хэсэгт нь УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа болон ХНХЯ-ны Дэд сайд С.Мөнгөнчимэг, БОАЖЯ-ны Дэд сайд Ц.Батбаяр, БСШУСЯ-ны Дэд сайд Ё.Отгонбаяр, УУХҮЯ-ны Дэд сайд Д.Загджав, ЭМЯ-ны Дэд сайд Л.Бямбасүрэн, БХБЯ-ны Дэд сайд Ш.Лхамсүрэн, ХЗДХ-ийн Дэд сайд Б.Энхбаяр нар ажиллаж Дундговь аймгийн ард, иргэдтэй уулзлаа. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа, Засгийн газар, УИХ-аас ямар шийдвэр, бодлогыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар цаашид ямар арга хэмжээ авч ажиллах талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн байна. Мөн энэ үеэр иргэд төр засгийн бодлого шийдвэртэй холбоотой болон орон нутагтаа тулгамдаж байгаа асуудлын талаар санал хэлж, асуулт асууж хариултаа газар дээр нь авч, халуун дулаан уур амьсгалтай, ажил хэрэгч сайхан уулзалт боллоо. Яамдын дэд сайдууд өөрсдийн салбарын хэлтэс, агентлагуудын үйл ажиллагаатай танилцан, тулгамдаж буй асуудал болон хэрхэн шийдвэрлэх талаар харилцан ярилцаж зарим нэг чухал асуудлыг шийдвэрлэсэн байна. Дэд сайд нар хаана ямар уулзалт зохион байгуулж, ямар асуудал шийдсэн талаар цуврал мэдээ хүргэх болно.

SHARE