Элон Маск дэлхийн дөрвөн толгой баяны нэг болжээ

АНУ-ын “Tesla”, “SpaceX” компаниудын тэргүүн Элон Маск хөрөнгийн хэмжээгээрээ Францын “LVMH” (“Louis Vuitton Moet Hennessy”) группын Бернар Арногийн урд орон дэлхийн дөрвөн толгой баян болсон тухай “Bloomberg” агетлаг мэдээлж байна.

“Tesla” компанийн хувьцааны үнэ өчигдөр 11 хувиар өссөн нь 49 настай Элон Маскийн эзэмшдэг хөрөнгийг 7.8 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэн 84.6 тэрбум ам.долларт хүргэсэн ажээ. Дэлхийд түүнээс илүү баян хүн гуравхан байгаа бөгөөд тэдгээр нь “Facebook ”-ийн Марк  ($99 тэрбум), “Microsoft”-ын Билл Гейтс ($121 тэрбум), “Amazon”-ы Жефф Безос ($188 тэрбум) нар юм.

Элон Маск 2003 онд цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэгч “Tesla Motors” компанийг 2003 онд байгуулсан бөгөөд улмаар нэмж нарны зай, эрчим хүчний бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсноор  “Tesla” хэмээн компанийнхаа нэрээ товчилжээ.

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

SHARE