АНУ-ын Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд Жосеф Байденыг албан ёсоор нэр дэвшүүллээ

АНУ-ын Ардчилсан намын Милуоки хотноо болсон их хурлаар тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Жосеф Байденыг албан ёсоор нэр дэвшүүлж баталсан тухай “АР” агентлаг мэдээлж байна.
Их хурлын үеэр болсон санал хураалтаар Жосеф Байден 3500 гаруй төлөөлөгчийн санал авчээ. Харин түүний өрсөлдөгч Сандерс хавьгүй бага буюу 1150 гаруй санал авсан аж.
АНУ-ын ээлжит Ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 3-нд болох бөгөөд Бүгднайрамдах намаас тус улсын одоогийн Ерөнхийлөгч Доналд Трамп нэр дэвшсэн юм.
Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө
SHARE