“Севилья” “Манчестер Юнайтед”-ыг хожин Европын лигийн финалд шалгарлаа

Германы Кёльн хотноо болсон Европын лигийн хагас шигшээгийн тоглолтод Испанийн “Севилья” Английн “Манчестер Юнайтед”-ийг 2:1-ээр хожин тус тэмцээний финалд шалгарлаа.

Тоглолтын ес дэх минутад “Манчестер Юнайтед”-ын Бруно Фернандеш пеналтигаас гоол оруулсны хариуд “Севилья”-гийн Сусо (26 дахь минут), Люк де Йонг (78) нар өрсөлдөгч багийн хаалганд бөмбөг оруулжээ. “Севилья” Европын лигт урьд нь хамгийн их буюу таван удаа, харин “Манчестер Юнайтед” нэг удаа түрүүлж байжээ.

Өнөөдөр болох Италийн “Интер”, Украины “Шахтар”-ын тоглолтод аль хожсон нь энэ сарын 21-нд Кёльн хотноо “Севилья”-тай Европын лигийн финалд өрсөлдөх юм.

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

SHARE