Беларусь даяар сонгуулийн дүнг эсэргүүцсэн иргэд хоёр дахь өдрөө жагсав

Өнгөрсөн ням гаригт болсон Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг будлиантуулсан гэж үзсэн тус улсын иргэд олон мянгаараа эсэргүүцэн хоёр дахь өдрөө жагссан тухай “ВВС” агентлаг уламжиллаа.

Беларусийн нийслэл Минскийн төв гудамжуудыг жагсагчдаас цэргийн хүчээр чөлөөлж дууссан тухай тус улсын Дотоод хэргийн яамны хэвлэлийн алба мэдээлжээ. Дотоодын цэргийн тусгай анги нэгтгэлүүд Минскийн төвөөс гарч эхэлсэн байна.

Эсэргүүцэгчдид сүүлчийн түшиц газар нь болсон Минскийн Кунцевщина дүүрэгт Притыцкийн гудамжийг хаан бетон хавтан, арматурын төмөр зэргээр бэхлэлт босгожээ. Беларусийн тусгай албаныхан жагсагчдын эсрэг тусгай техник хэрэгсэл, усан буу, гэрэл цацруулагч гар бөмбөг, резинэн сум хэрэглэж байгаа бөгөөд нэг хүн амь үрэгдэж, олон зуун хүн бэртэж гэмтэн гурван мянга гаруй хүн баривчлагджээ. Хүчний байгууллагын албан хаагчид олноороо жагсагчдын талд орсон тохиолдол ч гарсан байна.

Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын одоогийн төрийн тэргүүн Александр Лукашенко 80 гаруй хувийн санал авч дахин сонгогдсоныг зөвхөн дэлхийн хамтын нийгэмлэгээс зөвхөн ОХУ албан ёсоор хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

SHARE