Доналд Трампыг үг хэлэх үеэр Цагаан ордны гадаа буудалцаан болжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг Цагаан ордонд хэвлэлийн бага хурал хийн үг хэлэх үед гадаа нь буудалцаан болсон тухай “CNN” агентлаг уламжилжээ.

АНУ-ын Нууц албаны мэдээлснээр, Цагаан ордны өмнө буудалцан болж гал нээсэн этгээд болон тус албаны нэг офицер шархдан эмнэлэгт хүргэгджээ. Гал нээсэн этгээд хэн болох талаар хараахан мэдээлээгүй байна.

Буудалцаан эхлэнгүүт Доналд Трампыг мэдэгдэл хийж байхад түүний бие хамгаалагч дөхөж очин нэг юм шивнэж хэлээд танхимаас яаралтай авч гарчээ. Болсон явдлаас нэлээд хожуу Доналд Трамп сэтгүүлчидтэй дахин уулзахдаа Цагаан ордны гадна буудалцаан болсны улмаас хэвлэлийн бага хурлыг орхиход хүрсэн гэжээ.

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

 

SHARE