Дэлхийд 20 сая гаруй хүн коронавирусаар халдварлаад байна

Дэлхийд одоогийн байдлаар 20 001 019 хүн коронавирусын халдвар аваад буй тухай АНУ-ын Жонс Хопкинсийн их сургууль мэдээлж байна.

Цар тахлын үеэр аюулт халдварын улмаас 733 103 хүн нас баржээ. Гэхдээ халдварлагсдын тэн хагасаас илүү нь (12 209 074) эдгэрчээ.

АНУ-д хамгийн их буюу 5 079 941 хүн коронавирусаар халдварласан байна. Энэ үзүүлэлтээр дэлхийд Бразил (3 035 422), Энэтхэг (2 215 074) удаалж буй ажээ.

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

 

SHARE