“70 жилийн Гран при”-д Макс Верстаппен түрүүлж дуулиан тарив

“Формула 1”-ийн “70 жилийн Гран при” нэр авсан уралдаан Английн Силверстоунд өчигдөр өндөрлөн дүнгээ гаргалаа. Чухам Силверстоуны уралдааны тойрог замд 70 жилийн тэртээ 1950 оны тавдугаар сард “Формула 1”-гийн анхны тэмцээн болсон түүхтэй.

“70 жилийн Гран при”-д бусад багаас хол тасарсан “Мерседес”-ийн Льюис Хэмилтон, Валтерри Боттас нарын аль нэг нь түрүүлэх магадлал хамгийн их байсан ч “Ред Булл”-ын Макс Верстаппен тэднийг ардаа орхин түрүүлж дуулиан тарьжээ.

Түүний араас барианд Льюис Хэмилтон, гуравт Валтерри Боттас орсон юм.

“Формула 1”-ийн энэ улирлын цуврал уралдаанд дэлхийн зургаан удаагийн аварга Льюис Хэмилтон тэргүүлсэн хэвээр үлдсэн ч Холландын залуу уралдаанч Макс Верстаппен “70 жилийн Гран при”-д түрүүлснээр Валтерри Боттасын урд орон хоёрт бичигдэх болжээ.

Б.Төгсөө  

 

 

SHARE